Онлайн сурталчилгааны

Зэскойн нь онлайн сурталчилгааны орлогоос хэрэглэгчдэд хуваарилах, сурталчилгааны төлбөр тооцоог түргэн, хялбар болгох крипто токен юм.

Banner image

Анхдагч зах зээлийн захиалга (IEO)
2021.09.07 (12:00)

Хоердогч зах зээлийн арилжаа
2021.09.28 (12:00)

Арилжаалагдаж буй биржүүд
Trade.mn, Complex.mn, Capex.mn

Зах зээлд нийлүүлэгдсэн
1,000,000,000 (20%)

cryptocoin image

ZesCoin

Ханш
0.62 ₮
Өөрчлөлт
(0%)

ZESC - MNT

cryptocoin image

Bitcoin

Ханш
60790500 ₮
Өөрчлөлт
(-1.41%)

BTC - MNT

cryptocoin image
Ханш
3391500 ₮
Өөрчлөлт
(-2.74%)

ETH - MNT

cryptocoin image

BNB

Ханш
684000 ₮
Өөрчлөлт
(-2.95%)

BNB - MNT

Зэс Сурталчилгааны Сүлжээ
(Zes Ad Network)

Зэс Сурталчилгааны Сүлжээ нь байршуулсан сурталчилгааг веб хэрэглэгч болон гар утасны апп хэрэглэгчтэй холбодог. Зэскойн нь Секлаб багийн мэргэжилтнүүд болон зөвлөхүүдийн хамт бүтээсэн Blockchain дээр суурилсан крипто токен юм.

Хэрэглэгчид сурталчилгаа үзэж койн цуглуулах болон хамтарч ажиллах байгууллагууд сурталчилгаагаа түгээн, бизнесээ өргөжүүлэх боломжтой.

WHITEPAPER
cryptocoin image

Төлөвлөгөө

Дотоодын сурталчилгааны зах зээлд ажиллах болон олон улсын зах зээлд үйлчилгээ үзүүлэх "ЗэсКойн" төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж байна.

Ethereum blockchain дээр гарсан

2021.05.21

Whitepaper нийтлэгдсэн

2021.05.29

Zescoin.mn вебсайтын нээлт

2021.06.15

Zescoin Wallet апп нээлт

2021.08.30

Анхдагч зах зээлийн захиалга (IEO)

2021.09.07

Хоёрдогч зах зээлийн арилжаа (Complex.mn)

2021.09.28

Trade.mn бирж дээр гарсан

2021.10.21

Нэмж 2 бирж дээр арилжаа эхлүүлэх

2021.IV

MELON сошиал энтертайнмент апп нээлт

2022 I

Харилцагч байгууллагын тоог 100 болгох

2022 II

Глобал үйлчилгээг +10 сая хэрэглэгчтэй платформ дээр үзүүлнэ

2022 III

Олон улсын бирж дээр арилжаа эхлэнэ

2022 IV

Хамт олон

Мэдээллийн технологийн салбарт 10-аас дээш жилийн туршлагатай, цахим худалдаа, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр гарааны компани үүсгэж, амжилттай ажиллуулсан бизнесийн туршлагатай.

Зэскойн хэтэвч (Zesc Wallet App)

Бид ЗэсКойны хэрэглээг олонд түгээх ZesCoin Wallet апп-ийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү аппликейшн нь сурталчилгаа үзээд олсон ЗэсКойноо нэг дор хадгалах, хэрэглэгч хоорондоо шилжүүлэх боломжтой.

ЗэсКойн хадгалах

HODL хийх

ЗэсКойн шилжүүлэх

Сурталчилгаа үзэж ЗэсКойн цуглуулах

Сурталчилгаа дээрх ZesQR код уншуулан ЗэсКойн авах

Крипто ханшийн мэдээлэл харах

cryptocoin image

Түгээмэл асуулт

  • Та өөрийн хөрөнгө оруулах гэж байгаа төслийн талаар сайтар судлана уу. Үүнд:

    Тухайн төслийн Whitepaper-ийг сайтар уншиж танилцах

    Хувийн сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх

    Бусдын үгэнд хэт автаж шийдвэр гаргахгүй байх

    Pump ( хэт үнийн хөөрөгдөл), Dump ( хэт үнийн бууралт)-д өртөхөөс болгоомжил

    Мэдээ мэдээллийг албан ёсны сувгуудаас авна уу

  • Та шилжүүлэг хийхдээ анхаарах зүйлс:

    Шилжүүлэг хийхээс өмнө бага дүнгээр шилжүүлэг хийж үзэх

    Шилжүүлэг хийх хаяг болон бусад мэдээллүүдээ шалгах

  • Криптовалют гэж юу вэ?

    Криптовалют гэдэг нь Блокчейн технологи дээр тулгуурлан бүтээгдсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч институт, байгууллагагүй оршин байдаг цахим валют юм. Криптовалютыг хуурамчаар хийх боломжгүй ба энэ нь тоо үсгийн нууцлалтай мэдээлэл буюу криптографаар бүтээгддэг.

  • Крипто валют ямар эрсдэлтэй вэ?

    Криптовалют сонирхож байгаа хэрэглэгч маш сайн судалгаа хийж үзэх хэрэгтэй. Крипто нь үнийн тогтворгүй, биет бус , 24 цагийн зохицуулалтгүй хөрөнгийн зах зээл дээр байдаг бөгөөд ямар ч эрх бүхий байгууллагад даатгалгүй байдаг. Гэнэтийн өөрчлөлт буюу үнийн уналт болон өсөлт байхыг анхаарна уу.

  • Зэскойн гэж юу вэ?

    Онлайн сурталчилгааны орлогоос хэрэглэгчдэд хуваарилах, сурталчилгааны төлбөр тооцоог түргэн, хялбар болгох зорилгоор “Секлаб” ХХК-аас гаргаж буй крипто токен юм. Арилжаа явагдаж буй биржүүд: Trade.mn, Complex.mn.

  • Худалдан авалт

    “ZesCoin”-ий WhitePaper буюу цаашид үйл ажиллагаандаа барьж явах дүрэм болон ирээдүйд хийгдэх ажлуудад тусгаснаар Сурталчилгааны орлогын 70% хувийг ZesCoin-ийг худалдан авалтад зориулна.

  • Хамтарч ажиллах

    ZesCoin аппликейшинд сурталчилгаа байршуулснаар онлайн хэлбэрээр сурталчилгаа түгээх, байгууллагынхаа хэрэглэгчдийн тоо, хандалтыг ахиулах боломжийг бий болгоно.

    BoosterZ үйлчилгээ :

    Premium багц- 500’000 төг, 50’000 хэрэглэгч

    Standart багц- 300’000 төг, 30’000 хэрэглэгч

    Basic багц- 100’000 төг, 10’000+1’000 хэрэглэгч.

  • ZesCoinWallet аппликейшн ямар зориулалттай вэ?

    Zescoin Wallet аппликейшн бол ЗэсКойныг хадгалах хэтэвч юм. Аппликейшн дээр бичлэг үзэж койноо цуглуулах, мэдээлэл авах, цуглуулсан койноо бирж рүү оруулах зориулалтай. Дотоодын болон олон улсын бирж рүү Ethereum блокчэйн дээр гүйлгээ хийх функцийг нэмж хөгжүүлэх боломжтой аппликейшн юм.

  • Зэскойн хэрхэн цуглуулах вэ?

    Сурталчилгаа үзэх: ZesCoin wallet app дээр байгууллагуудын байршуулсан сурталчилгааг үзэж койн цуглуулах боломжтой.

    Найзаа урих: Та профайл хэсэгт байгаа найзаа урих сонголтоос линк авж урих найз руугаа илгээнэ. Таны урьсан найз аппаа суулгаад, бүртгүүлэх дарахаасаа өмнө найзын урилга явуулсан линк дээр дарж койн цуглуулах боломжтой.

  • Аппликейшнд бүртгүүлэх заавар

    ZesCoin Wallet апп-ыг Play Store/App Store дээрээс татаж аваад “Фэйсбүүкээр үргэлжлүүлэх” товчийг дарж бүртгүүлэх боломжтой. IOS үйлдлийн системтэй бол “AppleID-аар үргэлжлүүэх” товчийг дарж бүртгүүлж болно.

  • Баталгаажуулалт

    Иргэний үнэмлэх, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн лавлагаагаар баталгаажуулалт хийж болно. Зааврын дагуу илгээх ёстойг анхаарна уу.

  • HODL функц

    HODL гэдэг нь: Урт хугацаанд койноо заралгүй хадгалах, хадгаламжийн хүү хэлбэрээр койны тоог нэмэх боломжийг хэлнэ. Та ‘’ZesCoinWallet’’ аппликейшн дотор өөрийн цуглуулсан болон биржээс татсан койноо 1 жил болон 3 сар, 6 сарын хугацаатай HODL хийх боломжтой.

Холбоо барих

Манай компани болон ЗэсКойн төсөлтэй хамтарч ажиллах, сурталчилгаа түгээх болон бусад асуудлаар бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

Түншүүд